
Нэг удаагийн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн Л.Гүндалай гишүүнийг:
-Муу архины үйлдвэрийн нууц эзэн чи архины онцгой татварыг хасуулах гэж байна. Луйварчин гэж занахад Л.Гүндалай гишүүн:
-“Атилла” архины үйлдвэр бол миний дүүгийнх. Иймд намайг эзэн мэтээр ярьж байгаа нь том эндүүрэл. Ухаандаа Нямдоржийн дүүг “тагнуул” хийсэн байхад би Нямдоржийг “тагнуулч” гэж болохгүй ш дээ. Харин Нямдорж өөрөө хийсэн учир “тагнуулч” гэж байгаа юм гэж хариулжээ. Ц.Нямдорж “Ну погоди, Гүнддалай” гэж дуу алдсан гэдэг.
|